brandTHE ORDINARY

THE ORDINARY -THE BARRIER SUPPORT COLLECTION

315,000299,250₮

-5%

Хэмнэлт:15,750

Үлдэгдэл: 1
Хүргэлттэй

*GLYCOLIPID CREAM CLEANSER

Бүтээгдэхүүний тухай:

Лосьон бүтэцтэй энэхүү тосон цэвэрлэгч нь арьсыг үр дүнтэйгээр зөөлөн цэвэрлэх ба нүүрний будгийг (Крем, контур, сормуусны будаг г.м) нарны тосыг арилгах үйлчилгээтэй бөгөөд дан цэвэрлээд зогсохгүй ургамлын гаралтай найрлагаар бүтээгдсэн уг цэвэрлэгч нь арьсны бүрхүүлийг (Skin barrier) хамгаалах процессыг дэмжиж, чийгшлийг хадгалан арьсыг маш сайн цэвэрлэж өгдөг.

Мөн арьсны өөрийнх нь байгалийн PH-г хадгалж өгдөгөөрөө давуу талтай. 

Хэрэглэх заавар:

Өглөө болон оройд цэвэрлэгээний эхний шатанд хуурай арьсанд сайтар массажлаад бүлээн усаар угаана. Хүсвэл чийгтэй арьсан дээр массажлан хэрэглэх боломжтой.

*SOOTHING & BARRIER SUPPORT SERUM

Бүтээгдэхүүний тухай:

Найрлагандаа Centella Asiatica, Ceramides, Niacinamide, Vitamin B12, Ginger Root extract зэрэг арьсанд олон төрлийн ашиг тустай орцуудыг нэг дор нэгтгэж чадсан энэхүү шинэхэн эмульсэн бүтэцтэй серум нь арьсны өнгөн давхарга буюу арьсыг гадны нөлөөллөөс хамгаалж байдаг хамгийн чухал давхаргыг хамгаалж, бэхжүүлж нөхөн сэргээж өгөх гол үйлчилгээтэй. Multi-active технологийн дагуу бүтээгдсэн бөгөөд арьсны 8 төрлийн асуудлыг зэрэг шийдэх чадвартай гэдгээрээ маш давуу талтай юм. Уг бүтээгдэхүүнийг хэрэглээд 2 цагийн дотор арьс гүн чийгшиж, улайлт эмзэгшилт багасаж, арьсны таагүй өнгөө алдсан байдлыг сэргээж хормын төдийд чийглэг эрүүл болгох боломжтой. 


Тохирох арьс: 

Бүх төрлийн (Эмзэг арьсанд ч тохирох давуу талтай) 


Хэрэглэх заавар: 

Өглөө болон оройн арьс арчилгаанд нүүрээ цэвэрлэсний дараа бусад серум,чийгшүүлэгчийн өмнө нимгэн жигд түрхэнэ. 

*HYALURONIC ACID 2% + B5 and Ceramides

Бүтээгдэхүүний тухай:

Гиалуроны хүчил нь уснаас 1000 дахин хөнгөн бөгөөд арьсны гүн рүү маш сайн шингэж арьсыг чийгээр хангаж өгдөг. 

Найрлагандаа нэмэлтээр В5 агуулсан. 2024 оны шинэчлэлээр нэмэлтээр Ceramide-н найрлагатай болж өгсөн нь хэрэглэгчдээс өндөр сэтгэгдэл авсаар байна. Энэхүү хослол нь нэмэлтээр арьсны хамгаалалтын давхаргыг бэхжүүлж тэжээл өгөх, арьсыг чангалах, хөгшрөлтөөс сэргийлэх үйлчилгээг авах төдийгүй бүтцийн хувьд илүү хөнгөн болж арьсны бүх давхаргад хүрч шингэх чадвар нэмэгдсэн. Өмнө нь гиалуроны хүчлийн араас ceramide хэрэглэх нь маш үр дүнтэй байсан бол одоо нэг дор энэ 2-ын гайхалтай хослолыг хэрэглэх боломжтой боллоо. 


Ordinary-н Hyaluronic Acid нь өөрөө том, дунд, бага хэмжээ бүхий төрөл бүрийн молекул агуулсан байдаг бөгөөд жижиг молекулууд нь арьсанд шингэж, бусад нь хэмжээнээсээ хамаараад арьсны өнгөн давхарга, мөн гадаргууд байршдаг.


*NATURAL MOISTURIZING FACTORS + PHYTOCERAMIDES

Бүтээгдэхүүний тухай: 

Ordinary бренд нь чийгшүүлэгч тосныхоо төрлийг арьс бүрийн онцлогт онцгойлон тохируулан нэмсээр байгаа бөгөөд энэхүү тос нь уг брендийн зүгээс санал болгож байгаа хамгийн тэжээллэг, баялаг орцтой тосон бүтэцтэй чийгшүүлэгч бөгөөд арьсанд тэжээл өгч, арьсны бүтцэд нөлөөлж үрчлээнээс сэргийлэх технологиор 

бүтээгдсэн бүтээгдэхүүн юм. 


Найрлагандаа Glycosphingolipids, Glycolipids (Нарны туяа болон гадаад орчны нөлөөнөөс шалтгаалан гэмтсэн арьсыг эсийн төвшинд нөхөн сэргээх, тэжээл өгөх) Sodium Lactate & Sodium Hyaluronate (Арьсанд тэжээл өгч, арьсыг чийгшүүлэн зөөлрүүлдэг орц) Urea (Арьсны шинэ эсийг дэмжих, уургаар хангаж тэжээл өгдөг орц ) болон Amino Acids орсон чийгшүүлэгч тос нь арьсанд тэжээл өгч, арьсны уян хатан байдлыг сайжруулж, үрчлээнээс сэргийлэх, чангалах, арьсны бүрхүүлийг хамгаалах үйлчилгээтэй.


Тохирох арьс: 

Бүх төрлийн ба эмзэг арьсанд ч тохирох бөгөөд үрчлээ үүсч эхэлж байгаа болон хуурай, энгийн арьсанд илүү тохиромжтой. 

StorePay

Ашиглан 4 хуваан төлөх боломжтой

ЛэндМН App ашиглан зээлээр авах

Энэхүү барааг та урьдчилгаагүй, хүүгүй зээлээр худалдан авах боломжтой.

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл