brandTHE ORDINARY

THE ORDINARY-THE BALANCE SET

201,000190,950₮

-5%

Хэмнэлт:10,050

Хүргэлттэй

•THE ORDINARY- SQUALANE CLEANSER


Бүтээгдэхүүний тухай:

Найрлагандаа байгалийн гаралтай тос (Squalane)

агуулсан энэхүү тосон цэвэрлэгч нь маш зөөлөн бүтэцтэй давхар цэвэрлэгээний эхний шатанд тохиромжтой, арьсны байгалийн чийгшлийг алдагдуулахгүй, арьсыг зөөлөн булбарай болгож өгдөг. 


Тохирох арьс: Бүх төрлийн арьсанд тохиромжтой.


Хэрэглэх заавар: Оройн арьс арчилгаанд нүүрний будаг бохирдлыг цэвэрлэх зорилгоор хуурай арьсан дээр зохих хэмжээгээр гарын алга дээрээ авч массажлаад бүлээн усаар сайтар зайлна. Араас нь угаагч гел, хөөсөөр угаана.

Хэмжээ: 50ml


•THE ORDINARY- SALICYLIC ACID 2% MASQUE


Найрлагандаа salicylic acid 2% (салицилын хүчил), charcaol powder (нүүрсний нунтаг), clay (шавар) агуулсан энэхүү маск нь арьсыг гүнээс нь цэвэрлэж, бохирдлыг гадагшлуулах үйлчилгээтэй. 

Үхэжсэн эсийг гуужуулж, тослогжилтыг багасгаж хянаж, батганы үрэвсэл өвдөлтийг намдаах зэрэг олон давуу талтай.


Хэрэглэсний дараа арьс цэвэрхэн, өнгөлөг болсон мэдрэмж төрнө. 


Найрлагад орсон орцноос шалтгаалж нэг дор цэвэр витамин С, retinol, пептид BHA төрлийн гуужуулагч хэрэглэж болохгүй.


Хэрэглэх заавар: Нүүрээ цэвэрлэсний дараа нүд амнаас холуур нимгэн түрхэж 10 минут болгоод бүлээн усаар сайтар зайлна. 7 хоногт 2 удаа хэрэглэж болно.

Араас нь чийгшүүлэх, тайвшруулах серум, тос хэрэглэнэ. Зөвхөн оройн арьс арчилгаанд хэрэглэнэ үү. 


Тохирох арьсны төрөл: Тослог, холимог, батга гарамтгай

Хэмжээ: 30мл


•THE ORDINARY- NIACINAMIDE 10% + ZINC 1% 


Niacinamide нь Витамин В3 ба арьсны чийгийг хадгалж, арьсны бүрхүүлийг (skin barrier) хамгаалах процессыг дэмжиж, балансыг тэнцвэржүүлэн, бүрэн бүтэн өнгөлөг байдлыг бий болгодог. Niacinamide нь нүдэнд харагдахуйц томорсон нүх сүвний нүхжилтийг маш сайн агшаадаг ба энэ бүтээгдэхүүний найрлага нь зөөлөн учир эмзэг арьсанд ч харшлахгүй. 

Уг брендийн хувьд энэхүү серумыг усан суурьтай, маш хөнгөн бүтэцтэйгээр үйлдвэрлэдэг. Давуу тал нь найрлагандаа Zinc ( Цайр )агуулснаар үрэвслийг намдааж, арьсны уян хатан байдлыг сайжруулдаг. 


Хэрэглэх заавар: Өглөө/Оройн арьс арчилгаанд чийгшүүлэх тоникны араас шөнийн тосны өмнө нимгэн түрхэж хэрэглэнэ. 


Анхаарах зүйл: 2-3 дусал хангалттай бөгөөд, их түрхвэл хөөсрөлт үүснэ. Анх хэрэглэж байгаа хүмүүсд шингэхгүй байгаа мэт тухгүй санагдаж болзошгүй ба энэ нь хэвийн бөгөөд арьсандаа дасгаж хэрэглэх давтамжаа нэмээрэй.

Vitamin C агуулсан бүтээгдэхүүнтэй зэрэгцүүлэн хэрэглэж болохгүй. Vitamin C орсон бүтээгдэхүүнээ энэ бүтээгдэхүүнтэй сөөлжлөн хэрэглэж болно. Өглөө Vitamin C, орой Niacinamide гэх мэт. 


Онгойлгосноос хойш 12 сарын дотор хэрэглэнэ үү.

Хэмжээ: 30ml


•THE ORDINARY- NATURAL MOISTURIZING FACTORS+HA 


Уг чийгшүүлэгч тос нь найрлагандаа байгалийн чийгшүүлэгч амин дэмүүд болон гиалуроны хүчил агуулсан ба арьсыг гүн чийгшүүлж, чийгийг хадгалах зорилготой зөөлөн бүтэцтэй тос юм. 


Бүх төрлийн арьсанд гайхалтай тохирох ба The Ordinary брендийн хүчиллэг серумнуудын араас арьс арчилгаандаа сүүлийн үе шат болгон хэрэглэснээр серумны үйлчлэлээ түгжих, чийгийг хадгалахад тун тохиромжтой. 


Тохирох арьс: Бүх төрлийн арьсанд тохиромжтой 


Хэрэглэх заавар: Өглөө/ Оройн арьс арчилгаанд тосон болон усан серумны араас түрхэж хэрэглэнэ. 


Анхаарах зүйл: Өглөө арьс арчилгаанд хэрэглэсний дараа нарны хамгаалттай бүтээгдэхүүн хэрэглэх шаардлагатай. 


*Амьтан дээр туршилт хийгдээгүй ба орц найрлагыг ургамлаас гарган авдаг. 

Хэмжээ: 30ml

StorePay

Ашиглан 4 хуваан төлөх боломжтой

ЛэндМН App ашиглан зээлээр авах

Энэхүү барааг та урьдчилгаагүй, хүүгүй зээлээр худалдан авах боломжтой.

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл