PHA буюу Polyhydroxy acid тонер нь химийн төрлийн зөөлөн гуужуулагч юм. Үйлчилгээний хувьд AHA (Alpha hydroxy acid)-тай хамгийн төстэй гэгддэг боловч молекулын хувьд илүү том учраас арьсыг эмзэгшүүлэх, хариу сөрөг байдал үзүүлэхгүй эмзэг арьсыг ч гуужуулдаг гэдгээрээ давуу талтай. PHA нь Gluconolactone, Lactobionic acid, Galactose гэсэн нийтлэг төрлүүдтэй байдаг ба энэхүү бүтээгдэхүүний хувьд хамгийн алдартай төрөл болох Gluconolactone-ыг 3% агуулснаараа арьсыг зөөлнөөр гуужуулаад зогсохгүй чийгшүүлэх, антиоксидантаар хангаж хөгшрөлтийн процессыг удаашруулах үйлчилгээтэй. Хэрэглэсний дараа арьс толигор, өнгөлөг, гэрэлтсэн болдог.
Нэмэлтээр Niacinamide 3%, алое навчны шүүс агуулсан нь тослогийг хянаж, улайлт, эмзэгшилт, батгашилтыг багасгадаг.
Эмзэг, хуурай, энгийн, холимог
Өглөө болон оройн арьс арчилгаанд гоо сайхны хөвөнд шингээж зөөлөн арчиж хэрэглэнэ үү. Араас нь эссэнц, серум, тосоо хэрэглэх. (Өглөөд нарны хамгаалалт заавал хэрэглэх) Угаах шаардлагагүй.
Хэмжээ: 100ml
StorePay
Ашиглан 4 хуваан төлөх боломжтой
ЛэндМН App ашиглан зээлээр авах
Энэхүү барааг та урьдчилгаагүй, хүүгүй зээлээр худалдан авах боломжтой.