Найрлагандаа Salicylic acid (салицилын хүчил), Zinc (цайр), Witch hazel (үрэвсэл намдаах, тослог хянах, үйлчилгээтэй) гэх 3 төрлийн тослог хянах, жигд матте болгох орцууд дээр нэмээд гиалуроны хүчил, пробиотик, арьсанд ашигтай амин дэмүүд агуулсан энэхүү праймер нь арьсыг амьсгалуулахын зэрэгцээ арьсны хэт тослогийг хянаж, нүхжилтийг дарж тэгш гөлгөр гадаргуу үүсгэж өгдөг.
Ижил төрлийн бүтээгдэхүүнээс давуу талтай нь арьсны балансыг барьж хэт хуурай барзгар харагдуулахгүйгээр арьсыг жигд хэвийн харагдуулж чаддаг. Өдрийн туршид ялгарах тосыг хянадаг учир будалтыг удаан хугацаанд анх будсан шиг барьж өгдөг. Мөн орчны, агаарын бохирдлоос болон дэлгэцийн цэнхэр туяанаас хамгаалах зэрэг олон төрлийн үйлчилгээтэй.
Тохирох арьс: Тослог, холимог, нүхжилттэй, сорвитой, тэгш бус гадаргуутай арьсанд тохирно.
Хэрэглэх заавар: Цэвэрхэн бэлдсэн арьсан дээр нимгэн жигд түрхэж хэрэглэх ба будалтны доор гайхалтай суурийг бэлдэх бөгөөд арьсаа хамгаалах зорилгоор дангаар нь хэрэглэж болно.
Хэмжээ: 30ml
Үнэ: 120,000₮
StorePay
Ашиглан 4 хуваан төлөх боломжтой
ЛэндМН App ашиглан зээлээр авах
Энэхүү барааг та урьдчилгаагүй, хүүгүй зээлээр худалдан авах боломжтой.