🤷🏻Парабен бидний арьсанд ямар сөрөг нөлөөтэй вэ?

2022-04-11 07:23
🤷🏻Парабен бидний арьсанд ямар сөрөг нөлөөтэй вэ?

Парабен бол бүтээгдэхүүний хадгалах хугацааг уртасгах зорилгоор 1950-иад онд бүтээгдсэн химийн гаралтай бодис юм. Тэр цагаас хойш гоо сайхан, хүнс, эрүүл мэндийн бүтээгдэхүүнд хөгц, бактери үржихээс сэргийлэн өргөн хэрэглэгдэх болсон.

Бүтээгдэхүүнүүдийн шошгон дээр түгээмэл тохиолдох парабенууд бол бутилпарабен, метилпарабен, пропилпарабен юм.

• Парабенийг яагаад муу гэж үздэг вэ?

Энэхүү бодис нь таны хэрэглэдэг бүтээгдэхүүнийг удаан хугацаанд хадгалах боломж олгодог хэдий ч усанд уусдаггүй тул таны арьсаар дамжин биед тань нэвтрэн орно.

• Парабен таны биед хэрхэн нөлөөлдөг вэ?

FDA (АНУ-ын Хоол тэжээл, Эм бэлдмэлийн Нийгэмлэг)-ийн эрдэмтэд парабены аюулгүй байдлын талаар үргэлжлүүлэн судалж байгаа ба одоогийн байдлаар доорх сөрөг нөлөөтэй болох нь тогтоогджээ.

1. Дотоод шүүрлийн үйл ажиллагааны алдагдал:

Парабенууд нь дааврын үйл ажиллагааг алдагдуулдаг. Эсийн түвшинд хийсэн судалгаагаар эстрогений рецептортой сул холбогддог болохыг тогтоожээ. Биед нэвтэрсэн парабенуудын концентраци өндөр байвал хүний хөхний хорт хавдрын MCF-7 эсийн тархалтыг нэмэгдүүлдэг.

2. Метилпарабен агуулсан бүтээгдэхүүнийг түрхэх нь арьсны эсийг гэмтээж, эсийн үржлийг саатуулдаг. Ингэснээр арьс гадны нөлөөнд илүү өртөмтгий болно.

3. Нөхөн үржихүйн эрхтэнд үзүүлэх нөлөө

Пропил ба бутил парабенууд нь эр бэлгийн эсийн нийлэгжилт болон тестостерон дааврын түвшинг бууруулна.

4. Жирэмсэн ба хөхүүл эхчүүд бутилпарабентай харьцахад нөхөн үржихүйн эрхтэний хөгжилд сөрөг нөлөөтэй.

5. Харшил үүсгэнэ


Парабен хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй байгаад зогсохгүй мөн байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлдэг.

Сүүлийн жилүүдэд үйлдвэрлэгчид шинэ, үр дүнтэй хадгалах хугацаа уртасгах бодисыг байнга эрэлхийлж байгаа тул парабен агуулсан бүтээгдэхүүнээс татгалзаарай!

Манай бүх бүтээгдэхүүнүүд Парабен агуулаагүй, Европын стандартаар баталгаажсан, Арьсны эмч нар хүлээн зөвшөөрсөн эмчилгээний гоо сайхны бүтээгдэхүүнүүд юм.

 

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл