Бүтээгдэхүүний тухай:
Ordinary бренд нь чийгшүүлэгч тосныхоо төрлийг арьс бүрийн онцлогт онцгойлон тохируулан нэмсээр байгаа бөгөөд энэхүү тос нь уг брендийн зүгээс санал болгож байгаа хамгийн тэжээллэг, баялаг орцтой тосон бүтэцтэй чийгшүүлэгч бөгөөд арьсанд тэжээл өгч, арьсны бүтцэд нөлөөлж үрчлээнээс сэргийлэх технологиор
бүтээгдсэн бүтээгдэхүүн юм.
Найрлагандаа Glycosphingolipids, Glycolipids (Нарны туяа болон гадаад орчны нөлөөнөөс шалтгаалан гэмтсэн арьсыг эсийн төвшинд нөхөн сэргээх, тэжээл өгөх) Sodium Lactate & Sodium Hyaluronate (Арьсанд тэжээл өгч, арьсыг чийгшүүлэн зөөлрүүлдэг орц) Urea (Арьсны шинэ эсийг дэмжих, уургаар хангаж тэжээл өгдөг орц ) болон Amino Acids орсон чийгшүүлэгч тос нь арьсанд тэжээл өгч, арьсны уян хатан байдлыг сайжруулж, үрчлээнээс сэргийлэх, чангалах, арьсны бүрхүүлийг хамгаалах үйлчилгээтэй.
Тохирох арьс:
Бүх төрлийн ба эмзэг арьсанд ч тохирох бөгөөд үрчлээ үүсч эхэлж байгаа болон хуурай, энгийн арьсанд илүү тохиромжтой.
Хэрэглэх заавар:
Өглөө болон оройн арьс арчилгаанд чийгшүүлэгч тосны шатанд тохиромжтой хэмжээгээр хэрэглэнэ.
Хэмжээ: 30ml
StorePay
Ашиглан 4 хуваан төлөх боломжтой
ЛэндМН App ашиглан зээлээр авах
Энэхүү барааг та урьдчилгаагүй, хүүгүй зээлээр худалдан авах боломжтой.