Та үнэтэй ампуль, серум, чийгшүүлэх тос түрхэхийнхээ өмнө арьсаа бүрэн цэвэрлэсэн эсэхээ дахиад нэг азнаарай.
Учир нь бүрэн цэвэрлэгдээгүй арьсны нүх сүв хаалттай, бохир хэвээр байх учраас ямар ч бүтээгдэхүүн хүлээн авах чадваргүй байна гэсэн үг юм.
“Double cleanser' буюу давхар цэвэрлэгээ нь энгийнээр хэлэхэд 2 өөр төрлийн бүтэцтэй цэвэрлэгч ашиглан арьсаа гүйцэд цэвэрлэхийг хэлж байгаа юм. Тос ба усыг хооронд хольж болохгүй ба энэхүү 2 шатлалт процесс нь өдрийн турш таны арьсанд хуримтлагдсан тос ба усан суурьтай бохирдлыг арилгаж цэвэрлэнэ. Бидний нүүр будалтандаа зориулж түрхсэн олон бүтээгдэхүүнүүд дээр нэмээд өдөржин арьсанд хуримтлагдсан сэбум мөн тоос шороо бохирдол. Ингэж давхарлагдсан будаг, тос, тоос шороо зэргийг ширүүхэн угааж арьсаа гэмтээснээс давхар цэвэрлэгээ буюу гүн цэвэрлэгээ хийсэн нь хамаагүй үр дүнтэй юм.
Цэвэрлэгээг хийх дараалал:
(Хүнд будагтай үед цэвэрлэгч усыг гоо сайхны хөвөнд шингээж нүд болон уруулын будгийг арилгау болно.)
👉Эхний алхам:
Эхний цэвэрлэгээ буюу тосон, балм төрлийн цэвэрлэгч нь нүүр будалтыг үр дүнтэй арилгаж, утаа, sebum, нүүр будалт, нарны тосыг бүрэн цэвэрлэхэд зориулсан.
Өөрийн хэрэглэдэг тосон/ балм цэвэрлэгчээс авч, нүүрэн дээрээ 30-45 секундын турш зөөлөн иллэг хийж бүлээн усаар сайтар зайлна.
👉Хоёр дох алхам:
Энэ цэвэрлэгээ нь өмнөх шатны үлдэгдлийг гүйцэд цэвэрлэх бөгөөд та өөрийн хэрэглэдэг хөөсөн/гелэн угаагчаар толион чинээг авч, нойтон арьсан дээрээ түрхэж тойрог хөдөлгөөнөөр иллэг хийж угаагаад бүлээн усаар сайтар зайлна.
👏🏻👏🏻👏🏻Ингээд таны арьс цэвэрхэн боллоо. Одоо л үнэтэй серум, ампуль, тосоо хэрэглэхэд бэлэн боллоо.
Манайд давхар цэвэрлэгээний бүтээгдэхүүнүүд сонголт олонтой байгаа мөн бүх бүтээгдэхүүнүүд маань Парабен агуулаагүй, Европын стандартаар баталгаажсан, Арьсны эмч нар хүлээн зөвшөөрсөн эмчилгээний гоо сайхны бүтээгдэхүүнүүд юм.
❤️From your Negujin Beauty❤️